Сөүл Асан эмнэлэг Дэлхийн дээд амжилтыг 9 удаа,, амьдрах хувь 98% - liveagain

Сөүл Асан эмнэлэг Дэлхийн дээд амжилтыг 9 удаа,, амьдрах хувь 98%
8000 хүний амь аварсан “Элэг шилжүүлгийн бурхан” Ли докторын ярилцлагын хэсгээс 🥰
Өнгөрсөн 2022 онд Асан эмнэлэгт 320 удаагын эрхтэн шилжүүлэх мэс засал хийгдсэн бөгөөд хагалгаа 96% амжилттай болжээ. “Дэлхийн дээд амжилт”
Өдгөө 74 настай Ли доктор анх 1992 онд тархины үхжилттэй донороос, 1994 онд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байжээ.
1997 оны 2-р сард анх насанд хүрсэн амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж, үүний дараагаар эмнэлгийг зорих өвчтөнүүд хурдацтай нэмэгдэж эхэлсэн. Элэгний хорт хавдар оноштой, элэг тайруулах өвчтөнүүд ч мөн адил. Нэг хагалгаа дундажаар 10-15 цаг зарцуулдаг, гэвч тухайн үед эмнэлгийн эмч ажиллагсдын тоо дутмагаас ихэнхи хагалгааг би өөрөө хийсэн. Зарим тохиолдолд 30 мин унтаад л сэрэх шаардлагатай байлаа.
2020 оны 7-р сард 7000 дахь удаагын элэг шилжүүлэх мэс ажилбар хийж дэлхийд дээд амжилт тогтоосон. Мөн өнгөрсөн оны 9-р сар хүртэл нийт 8000 удаагын элэг шилжүүлэх мэс ажилбар хийгдсэнээс 6658 амьд донор, 1342 тархины үхжилттэй донор байжээ.
Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр ирж буй өвчтөнүүдийн биеийн байдал ихэнхидээ маш хүнд, элэгний хатуурал, элэгний дутагдал, элэгний хорт хавдартай хүмүүс байдаг. Ухаангүй байдалтай, амьсгал нь сул, шээсээ гадагшлуулж чадахгүйгээс их хэмжээний биеийн хавантай, зүрхний цохилт сул тул ЭКМО аппарат залгуулсан өвчтөнүүд ирдэг.
Профессор үүнийг “Салхины өмнө асаасан лаа “-тай зүйрлэжээ. Ли докторын эмчилгээний багт амьд үлдэх магадлал 4-5%-тай байсан ч найдвар тавьж, элэг шилжүүлэх мэс заслыг эхлүүлдэг.
Түүний лабораторид морьтой монгол цэргийн ​​баримал байдаг. Монгол өвчтөний бэлэг ажээ. Ли профессор хэлэхдээ “Эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн эмч нар Монголын морин цэргүүдээс ялгаагүй. Ялахын төлөөх сэтгэл зүй чухал
Би энэ бэлгийг дараач үедээ дамжуулна” гэжээ.
Эх сурвалж: Joongang.co.kr
2023.01.19
Холбоотой нийтлэлүүд