Сөүл Асан эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах, элэг цөсний мэс заслын гавъяат профессор Seung-gyu Lee 4-р сарын 5-ны өдөр Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон 52 дахь удаагийн Эрүүл мэндийн өдрийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Үндэсний гавъяаны замбага одонгоор шагнууллаа. Дэлхийд хамгийн олон элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн Lee профессор элэг шилжүүлэн суулгах мэс заслыг сүүлийн 30 жил тэргүүлж, дэлхийн жишигт хүрсэн судалгааны үр дүнд хүрч, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэрээ оруулсаны төлөө энэхүү одонг хүртжээ.Профессор Lee 1999 оны 1-р сард дэлхийн анхны “Өөрчлөлтэй баруун дэлбэнгийн элэг шилжүүлэн суулгах” мэс засалыг хийжээ. Амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааны үед элэгний зүүн хэсгийг /зүүн дэлбээг/ авч өвчтөнд шилжүүлэн суулгах аргаас хэмжээ нь илүү том баруун хэсгийг /баруун дэлбээг/ авч хиймэл судас хийх арга байсан юм. Энэхүү мэс заслын аргаар амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын амжилтыг 70% -аас 95% хүртэл нэмэгдүүлсэн. 2000 оны 3-р сард 2 донороос элэгний нэг хэсгийг авч өвчтөнд шилжүүлэн суулгах дэлхийн анхны 2:1 амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээр элэгний донор болон хүлээн авагчийн хүрээ өргөжиж байна. Түүнчлэн дархлааны хувьд өндөр эрсдэлтэй бүлэг болох АВО бүлгийн цусны бүлэг үл нийцэх элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийн хэмжээнд хамгийн олон удаа хийж байгаа нь элэгний өвчний эцсийн шатандаа орсон, одоо байгаа мэс заслын аргаар амьд үлдэж чадахгүй өвчтөнүүдийн амийг аврахад тэргүүлж байна.