
Тархины цус харвалтаас үүдэлтэй “харааны бэрхшээл”-ийг эмчлэх дижитал төхөөрөмжийг худалдаанд гаргалаа
Тархины цус харвалтын улмаас хараа муудах нь өвчтөнүүдийн ойролцоогоор 20% -д тохиолддог боловч өнөөг хүртэл эмчилгээний арга байхгүй байсан.
Сөүл Асан эмнэлэгийн мэдрэлийн тасгийн профессор Кан Донг Хвагийн багийн бүтээсэн тархины цус харвалтын дараах харааны бэрхшээлийг сайжруулах дэлхийн анхны дижитал эмчилгээний төхөөрөмж нь саяхан Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас бүтээгдэхүүний зөвшөөрлийг авчээ.
Судалгааны баг мэдрэл судлал, програм хангамж хөгжүүлэлт, математик зэрэг олон салбарын судлаачидтай хамтран “VIVID Brain”-ийг боловсруулсан. Виртуал бодит байдалд (VR) суурилсан мобайл аппликейшн хэлбэрээр өвчтөнд тохирсон харааны ойлголтыг сурах сургалтын аргыг хэрэгжүүлсэн бөгөөд 12 долоо хоногийн хөтөлбөрөөс бүрдсэн сургалтын алгоритмаар хүссэн үедээ, хаана ч эмчилгээ хийх боломжтой. Нэмж дурдахад алсын зайнаас хянах замаар тасралтгүй менежментийг хийж болно.
Түүнчлэн Профессор Кан Донг Хва, профессор Ли Юн Жэтэй хамтран бүтээсэн тархины шигдээсийн эхлэх цагийг тооцоолох хиймэл оюун ухааны (AI) программ хангамжийг Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас саяхан баталсан ба NNS-SOT нь тархины MRI зураг ашиглан тархины шигдээстэй өвчтөнүүдийн эхлэх цагийг тооцоолдог программ хангамжийг олон төвтэй эмнэлзүйн туршилтаар цуглуулсан тархины 4000 дүрс, тэдгээрт зориулсан гүнзгий суралцах арга техникийг ашиглан бүтээжээ. Энэхүү программ хангамж нь тархины хэт цочмог шигдээстэй өвчтөнүүдэд эмчилгээний шинэ боломжийг олгох боломжтой гэжээ.