ҮЙЛЧИЛГЭЭ
II. СОЛОНГОС УЛСАД ОЧСОНЫ ДАРАА
2. Эмнэлгийн орчуулга:
Эмнэлэг, эрүүл мэндийн систем нь өндөр хөгжсөн ч гадаадад эмчлүүлэхээр явахад хамгийн их санаа зовоодог зүйл бол эмнэлгийн мэргэжлийн орчуулга ба хэлний бэрхшээл байдаг.Тиймээс үйлчлүүлэгч нартаа эмнэлгийн мэргэжлийн орчуулга ба хэлний бэрхшээлд санаа зовохгүйгээр эмчилгээгээ хийлгэхэд нь туслах зорилгоор мэргэжлийн орчуулагч, координатор нар ажиллаж байна.

Эмнэлгийн мэргэжлийн орчуулагч,координатор нар нь бүртгэлээс эхлээд үзлэг шинжилгээ, хэвтэн эмчлүүлэх зэрэг эмнэлгийн мэргэжлийн орчуулгын үйлчилгээг үнэ,төлбөргүй үзүүлж байна. Ажлын бус цагаар бол зөвхөн яаралтай түргэн тусламжийн үед эмнэлгийн мэргэжлийн орчуулгын үйлчилгээг 24/7 үзүүлдэг. Тиймээс манай байгууллагын үйлчилгээг сонгосноор танд хамгийн сэтгэл ханамж өндөр эмчилгээгээ хийлгэх боломжтой.