Эмчилгээний дараах хяналт - liveagain

Эмчилгээний дараах хяналт

Эх орондоо эргэн ирсэний дараа Live Again нь өвчтөний эрүүл мэнд болон биеийн байдлын талаар асууж лавлах буюу эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний дараахь үйлчилгээг үзүүлэх ба хэдэн сарын дараа дахин үзүүлэх болон эмчлэгч эмч профессортой зөвлөлдөх шаардлагатай өвчтөнүүдэд “Онлайн үзлэг, зөвлөгөө”, “Хоёрдогч дүгнэлт / SECOND OPINION”-ийн цаг захиалахад туслах болно.

Орны үзлэг гэж юу вэ?

Эмнэлэгт ажилладаг мэргэжлийн орчуулагч,координаторууд өвчтөний өмнөөс профессор дээр амбулатори үзлэгт орж өвчтөний биеийн байдал, ууж байгаа эм, зовиур зэрэг асуухыг хүссэн бүх асуултуудыг профессор эмчээс өмнөөс нь асуух болно. Үзлэгийн үеэр өгсөн профессор эмчийн заавар зөвлөгөөг өвчтөнтэй солонгосоос шууд холбогдож дамжуулна.
Давуу тал: Давуу тал: Үзлэгийн цаг хурдан авах (ойролцоогоор 1-3 хоног), шууд үзлэгт хамрагдах хүсэлтэй, хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй хүмүүст тохиромжтой.
Сул тал: Үзлэгийн хугацаа богино, монгол дахь шинжилгээ хязгаарлагдмал байдаг
Үзлэгийн төлбөр : 81,540 вон

Онлайн үзлэг зөвлөгөө гэж юу вэ ?

Онлайн үзлэг зөвлөгөө нь өвчтөн өөрийн биеэр эмнэлэгт очих шаардлагагүйгээр компьютер, ухаалаг утас ашиглан тухайн эмнэлгийн эмч мэргэжилтэнээс зөвлөгөө авах боломжтой эмнэлгийн үйлчилгээг хэлж буй юм. Монголд эмчлүүлж буй өвчтөн ч тус үзлэгт хамрагдан Солонгос нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломжтой.

Үзлэгийн хуваарь: 5-7 хоног


Дараах тохиолдолд илүү тохиромжтой.

  • Хүнд өвчтөн
  • Өвчтөн эмчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсч байгаа тохиолдолд

Төлбөр:
Онлайн үзлэгийн төлбөр: 370,000 вон
CT, MRI дахин дүгнэлт авах хураамж: CT (107,000вон), MRI (220,000~290,000вон), PET-CT (350,000~450,000)

SECOND OPINION гэж юу вэ ? /Хоёрдогч дүгнэлт/
Хоёрдогч дүгнэлт гэдэг нь өвчтөний өмнө нь хийлгэсэн шинжилгээ, оношлогоо зэрэг эмнэлгийн бичиг баримтанд тулгуурлан солонгос эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт юм. Энэ үйлчилгээг сонгосон тохиолдолд эмчийн дүгнэлтийг зөвхөн бичгээр өгөх болно.

Хугацаа: 3~5 хоног


Дараах тохиолдолд илүү тохиромжтой.

  • Оношлогоо, эмчилгээний горимын талаар хоёрдогч дүгнэлт авахыг хүссэн үед
  • Онош тодорхойгүй нөхцөл байдлын талаар хоёрдогч дүгнэлт авахыг хүссэн үед
  • Эмчилгээний өөр арга байгаа эсэхийг тодруулах талаар хоёрдогч дүгнэлт авахыг хүссэн үед

 

Төлбөр:
Хоёрдогч дүгнэлт хийлгэх төлбөр: 370,000 вон
CT, MRI дахин унших хураамж: CT (107,000вон),            MRI (220,000~290,000вон), PET-CT (350,000~450,000)

Дэлгэрэнгүйг үзэх :
Ерөнхий тусламж үйлчилгээ (энд)
Эм авах үйлчилгээ (энд)
Арга хэмжээ  (энд)