Самсунг Сөүл Эмнэлэг (захирал Пак Сын Ү) 20,000 дахь удаагийн робот мэс заслаа амжилттай хийж гүйцэтгэсэн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Самсунг Сөүл Эмнэлэг нь 2008 онд робот мэс заслыг анх хийж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш тасралтгүй өсч хөгжсөөр зөвхөн 2023 онд л гэхэд 3,400 гаруй удаагийн робот мэс заслыг амжилттай хийсэн үзүүлэлтээр дэлхийд 9-р байранд бичигдэж байсан.
Тэр дундаа түрүү булчирхайн робот мэс заслаар дэлхийд 2-р байранд, ходоодны болон хөхний робот мэс заслаар дэлхийд 3-р байранд тус тус орж, маш өндөр амжилтыг үзүүлсэн.
Самсунг Сөүл Эмнэлэг нь Урологийн хорт хавдрын эмчилгээний “Epicenter” төвөөр сонгогдсон Солонгос улсын анхны эмнэлэг бөгөөд одоогийн байдлаар нийт 8-н робот мэс заслын аппаратыг ашиглаж байна. Цаашид робот мэс заслын нэг аппаратыг нэмэлтээр авч нийт 9-н робот мэс заслын аппараттайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд сингл порт робот мэс заслын аппаратыг оруулж ирснээр илүү нарийн төвөгтэй мэс заслыг гүйцэтгэх бүрэн боломжтой болж байгаа юм.
Робот мэс заслын төвийн дарга, Урологийн тасгийн профессор Чон Сонг Сү эмч хэлэхдээ “Хавдрын эмнэлэг нээлтээ хийсний дараанаас бид робот мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд богино хугацаанд асар хурдацтай хөгжиж, аль хэдийнээ 20,000 дахь удаагийн робот мэс заслаа амжилттай хийгээд байна.
Ирээдүйн 4-р шатлалын ухаалаг эмнэлэг болж өргөжин хөгжих Самсунг Сөүл Эмнэлгийн зорилтын дагуу хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох робот мэс заслын аргыг улам төгөлдөржүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад хүчин чармайлтаа үргэлжлүүлэн гаргасаар байх болно” гэв.