Дахин амьдрах уу?
Live Again нь Монгол өвчтөнүүдийг Солонгосын шилдэг эмнэлгүүдэд үзлэг, эмчилгээ хийлгэхэд дэмжлэг үзүүлдэг тэргүүлэгч компани юм. БНСУ-д төвтэй Улаанбаатар (Монгол), Хо Ши Мин (Вьетнам), Ханой (Вьетнам) хотуудад 3 салбартай, Сөүл Асан эмнэлэг, Самсунг Сөүл эмнэлэг, Ча Глобал эмнэлэг зэрэг Солонгосын тэргүүлэгч эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна.
2012 онд үүсгэн байгуулагдсан Live Again нь БНСУ-ын Хууль зүйн яамнаас 10 жил дараалан гадаад өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлдэг хариуцлагатай шилдэг агентлагаар шалгарсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг найдвартай байгууллага юм.Сүүлийн 11 жилийн хугацаанд Солонгос улсад зорчиж ирсэн 5000 гадаад өвчтөнд олон төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тодруулбал, COVID-19 тахлын үеэр тасралтгүй сүүлийн 3 жилийн хугацаанд Live Again нь дунджаар 1133 гадаад өвчтөнүүдийг тогтмол хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн.
Live Again-ийн онцлох үйл явдлууд?
Live Again нь тусламж хэрэгтэй байгаа өвчтөнүүдийг онлайнаар Солонгос эмчтэй холбож, Солонгост эмчлүүлэхээр шийдэхээсээ өмнө зөвлөгөө авах боломжийг олгодог. Нэмж дурдахад бид өндөр мэргэшсэн эмнэлгийн орчуулагч үнэгүй, бичиг баримт бүрдүүлэх, БНСУ-ын эрүүл мэндийн виз мэдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Нисэх онгоцны буудал – эмнэлгээс авах, буулгах үйлчилгээ, Өвчтөнд аюулгүй, тав тухтай байдлыг мэдрэхэд туслах зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
Live Again нь олон өвчтөнд аз жаргалыг түгээж, эрүүл саруул амьдралыг авчрах “элч” байх зорилгынхоо хүрээнд олон хүмүүст боломж олгох, амьдралын чанарыг сайжруулахын төлөө улам их хүчин чармайлт гаргаж байна. Энэ нь зөвхөн өвчтөнүүдэд төдийгүй Монгол, Солонгосын хоёр талын харилцааны эрүүл мэндийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа гэж үздэг.
Эрхэм зорилго ?
Хялбар! Хурдан! Найдвартай Монгол өвчтөнүүдийг Солонгос улсын эрүүл мэндийн дэвшилтэт тогтолцоо, ялангуяа эрүүл мэндийн талаарх мэдлэгийг илүү сайн олж аваасай гэж хүсэж байна.